“Дархан-Ус суваг” ХК-ийн ажилчдын 140 айлын орон сууцны шав тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын 90,0 мянга орчим иргэдийг ундны цэвэр усаар хангахын тулд өдөр шөнийн аль ч цагт үүргээ биелүүлэн хөдөлмөрлөдөг “Дархан-Ус суваг" ХК ажилчид шинэ орон сууцтай болох гэж байна.
Тус ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 140 айлын орон сууц барилга барих зорилтын энэ онд хийх ажлын төлөвлөгөөндөө тусгасны дагуу барилгын шав тавих ёслолыг энэ сарын 4-нд хийжээ.

”Дархан-Ус суваг” ХК нь 260 гаруй ажилтантай аж. Эдгээрээс ажилчдаас 40 орчим хувь нь орон сууцтай бол ихэнх нь түрээсийн байр болон гэр хороололд амьдардаг учир тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс ийнхүү орон сууцжуулах ажлыг жилийн төлөвлөгөөндөө тусгажээ.
Ингэхдээ хөнгөлөлттэй үнээр ажилчиддаа олгох бөгөөд одоогоор м2 хэдэн төгрөгөөр тооцож олгохыг зарласангүй. Энэ жилдээ багтан ашиглалтад орох тус барилга Дархан сумын 13-р хороололд сүндэрлэх аж.

Л.Отгонбаатар