“Монгол ур чадвар 2018” цахилгааны мэргэжлийн уралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо хамтран “Монгол ур чадвар 2018” цахилгааны мэргэжлийн уралдааныг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Амралтын хоёр өдөр үргэлжлэх уралдаанд 10 аймаг, Улаанбаатар хотоос 6, Дархан-Уул аймгаас 3, Дорнод аймгаас 2, Завхан аймгаас 2, нийт 23 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын 23 оюутан мэдлэг чадвараараа өрсөлдөж байна.
Тус уралдааны нээлт Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн байранд болж байна. Цахилгааны мэргэжлийн улсын уралдааны Ерөнхий шүүгчээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ”Төрийн өмчийн ХК-ийн Төвийн бүсийн Ерөнхий инженер, мэргэшсэн инженер М.Чулуунбаатар ажиллаж байгаа аж.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын цахилгааны мэргэжлээр суралцаж буй суралцагчдын дунд зохион байгуулагдаж байгаа тэмцээн нь цахилгааны ажил үйлчилгээний чанарын стандартыг хэрэгжүүлэх хэвшүүлэх, залуу цахилгаанчид харилцан туршлага солилцох, ур чадварын түвшинг олон улсын жишигт ойртуулахад чиглэгддэг аж.
Дашрамд Тус тэмцээнээс 2019 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдах тэмцээнд явах оролцогчийг сонгон шалгаруулах ажээ.

Л.Отгонбаатар