“Иргэдээ сонсох өдөр” тогтмолжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-10 11:49:23
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ЗДТГ-аас сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригийг “Иргэдээ сонсох өдөр” болгон зарлажээ.
Сумын ЗДТГ-аас зохион байгуулдаг энэхүү өдөрлөг арга хэмжээнд сумын иргэд өргөнөөр хамрагдан оролцдог болсон байна. Албаныхан хамгийн сүүлд Олон-Овоо багт “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр иргэдэд "Зөрчлийн тухай хууль", “Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, сумын Эрүүл мэндийн төвөөс нийгмийн эрүүл мэндийн сургалт, Зөрчлийн тухай хууль болон танин мэдэхүйн мэдлэг шалгасан “АХА” тэмцээнийг зохион байгуулж, гарын авлага бэлтгэн тарааж нийт 80 гаруй иргэнд төрийн үйлчилгээ үзүүлсэн аж.
Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсох, эргэх холбоо тогтоох зорилгоор 90201095, 80231095 суурин утсыг ажлын цагаар ажиллуулж байна.
Х.Эрдэнэбулган
Related news