Уртын дууны дугуйланд 40 гаруй хүн сурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвийн дэргэдэх уртын дууны дугуйлан 2014 оноос эхлэн хичээллэснээс хойш нийт 40 гаруй шавь сурч төгсчээ.
Дээрх дугуйланг говийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын уртын дуучин МУСТА Ч.Цэрэндэжид багш удирдан явуулж, соёлын биет бус өвийн төрөл болох монгол ардын уртын дууны баялаг сангаас ирээдүй хойч үедээ өвлүүлэн уламжлуулж байгаа юм.
Үүнээс гадна дугуйлангийн дэргэд уртын дууны үүсэл хөгжил, домог түүхийн талаар музейн эрдэм шинжилгээний ажилтнууд судалгаа хийдэг аж. Энэ удаа СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Ардын урлагийн тэнхмийн багш, морин хуурч Б.Шаравнямбуу хүрэлцэн ирж говь нутагт дуулагддаг уртын дуунууд, Ноён хутагт Д.Данзанравжаагийн зохиол бүтээл, уртын дууны үүсэл домгийн талаар ярилцлаа.
Мөн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч уран сайханчид, ардын авьяастнууд, малчдын төлөөлөл ирж өөрсдийн бодол саналаа хуваалцдаг юм.

Х.Эрдэнэбулган