“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 30 000 орчим иргэнийг шинжилгээнд хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хоёрдугаар үе шат болох 15-39 насны хүн амыг элэгний в,с вирүсийн шинжилгээнд хамруулах хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 04-нд Сайншанд хотод боллоо.
Энэ удаа тус аймгийн 15-39 насны 30 орчим мянган иргэдийг дээрх шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Мөн өмнө нь хамрагдаагүй хүмүүс болон 65-аас дээш насны хүмүүс үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. Хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах онцгой ач холбогдолтой энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эмийн эмчилгээг ч даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаах, үнэгүй болгох зэргээр зохицуулж байгаа юм.
Дорноговь аймагт өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны эхэнд амьсгалын тогтолцооны өвчлөл, удаад нь шээс, бэлгийн тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, хоол боловсруулах, зүрх судасны өвчин эзэлж байна. Хүн амын дундах нас баралтын шалтгааныг үзвэл зүрх судасны, осол гэмтлийн, хавдрын, хоол боловсруулах өвчлөл орж буй.
Хөтөлбөрийн нээлт АШУҮИС-ийн Дорноговь дахь салбар сургуулийн Соёлын танхимд болсон бөгөөд Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлстийн дарга Ч.Байгалмаа, ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг болон албан бусад хүмүүс оролцов.

Х.Эрдэнэбулган