Засаг дарга Т.Энхтүвшин Замын-Үүд сумын иргэдтэй уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин дөрөвдүгээр сарын 04-нд Замын-Үүд сумын иргэдтэй уулзаж 2017 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон "Хүний хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонсов.
2017 онд Замын-Үүд сумын ЗДТГ-аас сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарлаж тодорхой ажлыг зохион байгуулснаар санхүүгийн сахилга бат дээшилсэн гэж үзэж байна. Учир нь хугацаа хэтэрсэн 221 гаруй сая төгрөгийн өрийг 100 хувь барагдуулснаас гадна санхүүгийн хувьд ямар нэгэн зарлагыг хэтрүүлэлгүйгээр 31 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.
Харин 2018 онд Замын-Үүд суманд эмнэлэг, соёл спортын цогцолбор, багийн хөгжлийн төв шинээр барих төдийгүй ерөнхий боловсролын гуравдугаар сургууль руу авто зам, явган хүний зам тавих, хүнд даацын замыг Улаанбаатар чиглэлийн замтай холбох, Төв талбайг шинэчлэн засварлах, хуучин орон сууцны барилгуудын дээвэр, дулаалга, гаднах засварыг хийх, авто зам дагуух болон гэр хорооллын гэрэлтүүлэг шинэчлэх зэрэг бүтээн байгуулалтуудын ажлууд хийхээр төлөвлөсөн байна.

Х.Эрдэнэбулган