Хөдөө аж ахуйн салбарын жендэрийн талаар зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн жендэрийн зөвлөх багийнхан Дорноговь аймагт ажиллав.
Албаныхан Сайншанд суманд газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуй нэгжийн төлөөлөл болсон нийт 28 хүнтэй уулзаж хөдөө аж ахуй салбарт жендэрийн талаар баримтлах бодлого зорилтын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл өгч, тэдний санал бодлыг сонссон байна.
Жендэр бол дан ганц хүйсийн харьцаа, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн асуудал биш бөгөөд энэ нь нийгэм эдийн засгийн харилцаанд тэгш эрхтэй оролцож нийгмийн баялгаас тэгш хүртэх төрийн бодлого байх ёстойг албаныхан тодотгов.
Дашрамд дурдахад Дорноговь аймаг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр”-ийг боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулж хэрэгжүүлж эхлээд байгаа хоёр аймгийн нэг бөгөөд 2018-2021 он хүртэлх хугацаанд жендерийн тэгш байдлыг хангах тогтолцоо бэхжүүлэх, жендэрт суурилсан ялгаварлал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизм бүрдүүлэх чиглэлээр ажиллах үүрэг хүлээгээд байгаа юм.

Х.Эрдэнэбулган