Хавдрын 52 тохиолдлыг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 2017 онд Дорноговь аймгийн хэмжээнд 40-65 настай 11 мянга орчим хүнийг элэгний В, С вирүсийн шинжилгээнд хамруулснаас 1000 орчим хүнээс “С”, 800 гаруй хүнээс “В” вирүс, хавдрын 52 тохиолдол илрүүлжээ.
Хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах онцгой ач холбогдолтой энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эмийн эмчилгээг ч даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаах, үнэгүй болгох зэргээр зохицуулж байгаа юм.
Харин дээрх хөтөлбөрийн хоёрдугаар шат болох 15-39 насны хүмүүсийг С, В вирүсийн үзлэгт хамруулах ажлыг энэ онд хийх юм. Дашрамд дурдахад Манай улс 2020 он гэхэд “С” вирүсийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг тэргүүлэх зорилт болгон дэвшүүлсэн байна.

Х.Эрдэнэбулган