Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой энэ онд тохиож буй. Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж ойн үйл ажиллагааг зохион байгуулах, бэлтгэл хангах, бүтээлч ажил өрнүүлэх үүрэг бүхий төв болон салбар зургаан комиссыг байгуулж ажилд нь оруулаад байна.
Албаныхан төлөвлөгөөт ажлын дагуу Дорноговь аймагт үйл ажиллага явуулдаг аж ахуй нэгжүүд, мөн нутгийн зөвлөл, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хандивлагчдын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Хандивлагчдын чуулга уулзалтад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас гадна үндэсний томоохон үйлдвэрлэгч “МАК” ХХК зэрэг компаниудын төлөөлөл бүхий 250 гаруй зочид оролцож нийт 900 гаруй сая төгрөгийн хандивыг өгчээ.
Хандивлагчдын өгсөн мөнгөөр Ноён хутагтын бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлах, хойч үедээ таниулан мэдүүлэх, өв соёлыг нь хамгаалах, ноён нутагтын нэрэмжит талбай байгуулах, аймгийн орон нутгийг судлах музейг засварлах, Ноён хутагтын музейг засварлах зэрэг олон бүтээлч ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Мөн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойн баяр наадмыг ирэх долдугаар сарын 27-29-ний хооронд зохион байгуулах саналыг Засгийн газарт гаргасан бөгөөд эхний өдөр аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан, дараагийн өдөр баяр наадмын нээлтийг хийж улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааныг зохион байгуулах аж. Морины уралдааныг бүсийн хэмжээний томоохон уралдаан болгож зохион байгуулахаар төлөвлөжээ.
Аймгийн Засаг даргаас баяр наадам, ой зохион байгуулахтай холбоотойгоор сумдын Засаг дарга нарыг хөрөнгө мөнгө олохыг даалгах, шахах, улмаар иргэдээс хөрөнгө татах, малчдаас мал хөрөнгө гаргуулах зэрэг хоцрогдсон ажлыг зохион байгуулахгүй гэж мэдээллээ. Наадмыг хэдэн дарга, хэдэн зочдын хүрээнд тэмдэглэх бус Дорноговь аймгийнхаа өрх бүрт наадмын урилга, мэндчилгээ, бэлэг дурсгалын зүйлсийг хүргэж Дорноговьчууд хамтдаа баярлах нөхцлийг бүрдүүлэх аж.

Х.Эрдэнэбулган