Хот тохижуулах хоёр сарын аян зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-02 12:22:54
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах, хотдоо сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулья” аяныг дөрөвдүгээр сарын 20-ноос зургадугаар сарын 20-ныг хүртэл зохион байгуулахаар боллоо.
Сайншанд сумын ЗДТГ-аас 2018 оныг "Хотын соёлыг дэлгэрүүлэх жил" болгон зарласан бөгөөд жилийн ажлын хүрээнд иргэдийн оролцоог хангах, өв соёл, түүхээ хайрлан хамгаалах түгээн дэлгэрүүлэх, оршин байгаа газартаа тохилог орчныг бүрдүүлж сайхан амьдрах санаачилгыг дэмжих зэрэг томоохон зорилтын нэг нь энэ юм.
Дээрх аянаар мод, төмөр хийцээр өнгө үзэмжтэй хашаа хийх, байгаль орчинд ээлтэй, стандартын шаардлага хангасан жорлон барих зэрэг иргэдийн бодимт оролцоог хангасан олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Дашрамд дурдахад 2017 онд Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж дээрх аяныг зохион байгуулж байсан юм.
Х.Эрдэнэбулган
Related news