Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаныхан Дорноговьд ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Жендерийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр болон холбогдох албаны ажилтнууд гуравдугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Сайншанд хотноо ажиллалаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөх, нийгмийн бүлгүүдийг орон нутгийн хөгжлийн үйл явцад оролцуулах, үр шимийг нь тэгш шударгаар хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр”-ийг Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2017 оны 06/03 тоот тогтоолоор баталсан юм.
Харин орон нутагт уг дэд хөтөлбөрийг боловсруулж, батлуулахад Жендерийн Үндэсний хороо шаардлагатай мэргэжил арга зүй, сургалт, судалгаагаар хангаж идэвхтэй хамтран ажилласан бөгөөд дэд хөтөлбөрийн гарын авлага, хэвлэсэн эх хувийг Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзоригт гардууллаа.
Хөтөлбөрийг 2018-2021 оныг дуустал хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлснээр жендэрийн тэгш байдлыг хангах тогтолцоо бэхжиж, жендэрт суурилсан ялгаварлал, хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизм бүрдэх, нийгмийн бүлгүүдэд зөв зан үйл, ёс суртахууны эерэг хандлагыг төлөвшүүлэх зэрэг бодитой үр дүн гарна гэж албаныхан үзэж буй.
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтарч 2016-2018 онд жендерийн мэдрэмжтэй бодлого үйл ажиллагаа төслийг хэрэгжүүлж буй бөгөөд дөрвөн салбар, хоёр аймгийн хэмжээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх зорилт тусгасны нэг аймаг нь Дорноговь юм.
Тус аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд уг дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тодорхой зорилтуудыг тусган ажиллаж байгаа бөгөөд хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу шаардлагатай санхүүжилтийг аймгийн ИТХ-аар батлуулж ажиллахар төлөвлөсөн байна.
Мөн Жендэрийн үндэсний хорооноос Дорноговь аймгийн Жендэрийн салбар хороог 2017 оны шилдэг ажиллагаатай салбар хороогоор тодруулж “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнажээ.

Х.Эрдэнэбулган