Б.Батзориг: Дорноговь аймаг хөдөө аж ахуйн салбараа түшиглэж хөгжих боломж бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг гуравдугаар сарын 30-нд Дорноговь аймагт ажиллаж мал эмнэлгийн мэргэжилтнүүд, хөдөө аж ахуй салбарт ажиллаж буй ажилтнуудтай уулзлаа. Тэрээр хөдөө аж ахуйн салбарт төрөөс явуулж байгаа бодлого шийдвэрийг орон нутгийнханд хүргэх, бодлого шийдвэрийн хэрэгжилттэй танилцах,хаваржилтын байдалтай танилцах малчид, тариаланчдын санал бодлыг сонсох зорилгоор ажиллалаа.
Салбарын сайд хэлэхдээ “ Манай улсын хөдөө аж ахуйн салбарт барьж буй бодлого тодорхой. Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, төрөөс малчдын талаар баримтлах бодлогоо баталсан. Мөн УИХ-аар Малын генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль хийгээд Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрөө батлуулсан. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 31 хувийг зөвхөн хөдөө аж ахуйн салбар хангадаг. Манай яамны бодлого бол уламжлалт бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, газар тариалангийн бүс нутаг нь тодорхой, газар тариалангийн бүс нутгаа түшиглэж хөнгөн хүнсний үйлдвэрээ сэргээж хөгжүүлсэн, экспортын баримжаатай эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх үндсэн зорилготой. Эдүгээ Монгол Улс 60 гаруй сая толгой малтай болсон. Тооны хувьд хангалттай. Одоо бид малын тоо толгойд биш үүлдэр угсааг сайжруулах, нэмүү өртөг шингээсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжүүлэх нь чухал байна. Мөн эхний ээлжинд эрсдэлтэй байгаа, голомттой байгаа аймгуудаа вакцинжуулна. Дорноговь аймаг хөдөө аж ахуйн салбартаа түшиглэж хөгжих бүрэн боломжтой. Мал сүрэг нь өсөж хоёр сая гаруй болсон. Ялангуяа нэг тэрбум гаруй хүн амтай БНХАУ-тай хиллэдэг аймгийн хувьд бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортод гаргаж ашиг орлого олох боломжтой. “Үйлдвэржилт 21” хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрт тохирсон үйлдвэр барина. Бидний зорилго бол орон нутгаа дэмжих. Малынхаа эрүүл мэндийг сайжруулъя, шинэ үйлдвэр үйлчилгээ нэвтрүүлья гэсэн хэнийг ч болов манай яам дэмжинэ. Харин орон нутаг сайн ажиллах хэрэгтэй” гэв.
Дорноговийн хөдөө аж ахуйн салбарынхан салбарын сайдаасаа тодорхой асуулт асууж хариултаа авлаа.
Дорноговь аймаг мар сүргээ таван төрлөөр хөгжүүлж хоёр сая хүргэсэн, бог малыг хөлөөр нь БНХАУ руу экспортод гаргах зорилгоор хорио цээрийн бүс байгуулж байгаа, эрчимжсэн мал ахуй хөгжүүлэх суурь тавигдсан гээд хэрэгжүүлж байгаа ажлууд цөөнгүй байна. Харин одоогийн байдлаар Дорноговь аймгийн Хатанбулаг, Улаанбадрах, Хөвсгөл, Сайншанд зэрэг суманд малын гоц халдварт шүлхий өвчний голомт тасрахгүй байгаа юм.
Салбарын сайд Б.Батзориг Сайншанд дахь “Загсгал” цайны үйлдвэр, “Чулуун гоёл” ХХК-ийн ажил байдалтай танилцсаны дараа Замын-Үүд сум руу хөдлөв.

Х.Эрдэнэбулган