Малчдад өвс, тэжээлийг хямдруулан олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж Мал хамгаалах санд буй өвсийг малчдад хямдруулан олгох шийдвэр гаргалаа. Хөдөө орон нутагт ид мал төллөж байгаа учраас аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Мал хамгаалах сангаас малчдад боодол нь задарсан өвсийг нэг портерийг 100 мянган төгрөгөөр борлуулж байна.
Мөн ОХУ-аас хивэг тэжээл нийлүүлэх тендэрт "Хөвсгөл Алтан дуулга" компани ялж Мөрөн суманд 110 тн тэжээл татан иржээ. Мөрөн сумын Тэс дэлгүүрээр 25 кг-ын шуудай хивэг, тэжээлийг 10500 төгрөгөөр малчдад борлуулж байна. Тус аймгийн хэмжээнд 20 орчим мянган толгой мал хорогдоод байгаа бөгөөд малчдад хямдралтай үнээр өвс тэжээлийг олгосноор малын хорогдол багасах, хаврыг хохирол багатай давахад дэм болох зорилготой ажээ.

Б.Гантуяа