"Эх орон-хайр сэтгэл" яруу найргийн наадамд 28 яруу найрагч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ, Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв хамтран Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулж “Эх орон-Хайр сэтгэл” яруу найргийн наадмыг анх удаагаа Сайншанд хотноо зохион байгуулав.
Эх орны тухай, хайр сэтгэлийн тухай үгийн тансаг, утгын уянгыг уралдуулсан наадамд Дорноговийн яруу найрагчдаас гадна Улаанбаатар хотын “Залуу нас” бүлгэмийн гишүүд, нийт 28 яруу найрагч оролцов. Тэргүүн байрт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч В.Нэргүй, дэд байрт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Амархүү, гутгаар байрт “Залуу нас” бүлгэмийн гишүүн, залуу яруу найрагч Т.Бямбасүрэн, тусгай байрт Монголын Чөлөөт зохиолчдын холбооны шагналт, яруу найрагч Э.Анхбаяр нар шалгарлаа. Түрүүлж тусгай байрт шалгарсан яруу найрагчдыг 100-300 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.
Наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт, Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн Ш.Энхбаяр, МЗЭ-ийн шагналт, Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн гишүүн А.Байгалмаа, МЗЭ-ийн гишүүн, Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн яруу найрагч Э.Эрдэнэдалай нар ажиллав.

Х.Эрдэнэбулган