Дэлхийн усны өдрийг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог “Дэлхийн усны өдөр”-ийг Дорноговь аймгийн БОАЖГ, УЦУОША, аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, БОАЖЯ-ны харьяа Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа, хамтран зохион байгууллаа.
Уулзалтад БОЯ-ны харьяа Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны дарга Н.Ганбат, Сайншанд сумын Засаг даргын орлогч О.Ганбат ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 100 гаруй сурагч болон байгаль орчны чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнууд алба хаагчид оролцов. Иргэд, хүүхэд залууст усны үнэ цэнийг ойлгуулах, усаа ариг гамтай хэрэглэх, усаа хамгаалах талаар албаныхан мэдээлэл өгч таниулга сурталчилгаа хийснээс гадна усны хэргэлээний тухай гарын авлага ном зэргийг тараажээ.

Энэ үеэр усыг ариг гамтай хэрэглэх талаар дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн болон эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна. Арга хэмжээний төгсгөлд Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны усны мэргэжилтэн Д.Гансүх хөрсний усыг бохирдуулагч хүчин зүйлүүд хийгээд усыг бохируулбал ямар сөөг үр дагавар гараг талаар тодорхой жишээ дээр тайлбарлан үзүүлсэн нь оролцогчдын анхаарлыг татсан юм.
Дорноговь аймаг ундны болон хэрэглээний усаа 100 хувь газрын гүнээс олборлодог. Ялангуяа уул уурхайн томоохон компаниуд баяжуулах үйлдвэрт хэрэглэж буй усаа гүний усны нөөцөөс хангаж байгаа нь ирээдүйд усны хомсдол үүсгэх эрсдлийг бий болгож магадгүй гэж албаныхан үзэж байна. Тус аймгийн Хатанбулаг, Эрдэнэ зэрэг суманд усны нөөцийг албан ёсоор тогтоогоогүй байдаг бол бусад суманд их бага хэмжээгээр усны нөөцийн судалгаа хийжээ.

Х.Эрдэнэбулган