Осол гэмтлийн өвчлөл өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд 2018 оны хоёрдугаар сарын байдлаар осол гэмтлийн 485 өвчлөл бүртгэгджээ. Үүнээс 34.6 хувийг бүх төрлийн уналт, 17.1 хувийг хүчирхийлэл, 16.9 хувийг зам тээвэр, 14.6 хувийг амьгүй механик зүйл эзэлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс осол гэмтлийн өвчлөл 62 тохиолдолоор өссөн дүнтэй байна.
Осол гэмтлийн нийт өвчлөлийн 7.2 хувийг түлэгдэлт эзэлж байгаа бол 62 хувийг 0-4 настай хүүхэд, 94.3 хувь нь гэртээ, 51.4 хувь нь халуун, хоол цайнд түлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс түлэгдэлтийн эзлэх хувь 2,7 хувиар өссөн аж.
Харин хоёрдугаар сарын байдлаар осол гэмтлийн нас баралтын 10 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс дөрвөн тохиолдлоор буурсан аж. Нас баралтыг шалтгаанаар нь задалбал, зам тээврийн ослоор гурав, хөлдөлтөөр гурав, архины хордлогоор гурав, тэсрэх дэлбэрэх зүйлээс нэг хүн тус тус нас баржээ.

Х.Эрдэнэбулган