Арвайхээрийн төв захын үйл ажиллагааг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдаж, өнөөдөр төв захын үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Захад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн зүгээс “орлого байхгүй, банкны зээл төлөлт болчихлоо, хүнсний хадгалах хугацаа дуусч, муудлаа” гэх гомдол, саналыг байнга ирүүлж байгаа тул захын хорио цээрийг цуцлаад байна. Бизнес эрхлэгчид Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу ажиллах юм.
Харин малын гаралтай түүхий эд, мах, сүүний худалдаа үйлчилгээг хориглосон хэвээр байх бөгөөд махны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, нөөцийн махыг Арвайхээр сумын хүнсний дэлгүүрүүдээр нэг килограммыг таван мянган төгрөгөөр худалдах шийдвэр гаргалаа.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амрах хугацааг 3 дугаар сарын 25-аар дуусгавар болгож, 26-нд хичээлийг эхлүүлэхээр болсон байна. Сумдаас өдөрт нэг машиныг аймгийн төв рүү ариутган нэвтрүүлэх зөвшөөрөл өгчээ. Үүгээр хүндэтгэх шалтгаантай иргэд зорчих юм.

Б.Батчимэг
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days