Асфальтан замын хоёр дахь хучилтыг тавдугаар сард багтаан дуусгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас Сайншанд хотын төвийн 6.83 км авто замын хоёр дахь хучилтын ажлыг дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж тавдугаар сард багтааж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Замыг шинэчлэх ажлыг 2017 онд тендерт ялсан “Эн ди ти кэй”ХХК, туслан гүйцэтгэгч “Дорноговь-АЗЗА” төрийн өмчит компанитай хамтран хийж байгаа юм.
Замын ажлын санхүүжилтэд орон нутгийн төсвөөс хоёр тэрбум, 489 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн бол гүйцэтгэгч компани 2017 онд нийт 1.4 тэрбум төгрөгийг авчээ. Энэ жил говийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой тохиож буй тул албаныхан бүтээн байгуулалтын ажлыг эрт эхэлж дуусгахаар төлөвлөсөн байна.

Х.Эрдэнэбулган