Жорлонгоо өөрчлөхөд “Нутгийн шийдэл сан” тусална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.”Жорлонгоо өөрчилье” сургалтыг “Нутгийн шийдэл сан”-аас Дархан хотод зохион байгууллаа. Монголчуудын дунд тулгамдсан асуудал болсон энэхүү сэдэв нь өнөөдрийг хүртэл төгс шийдэлд хүрч чадаагүй байна. Тиймээс хөрсний бохирдлыг гол эх үүсвэл жорлонгын асуудлыг хэрхэн шийдвэрлэж, эрүүл орчин бий болгох талаар орон даяар тус сургалт зөвлөлгөөн өрнүүлж байна.
Гарц гаргалгааг олж шийдлийг томъёолсоноор хэрэгжүүлэх нөхцлийг эрэлхийлж болно. Энэ ч утгаараа “Нутгийн шийдэл сан”-аас “Жорлонгоо өөрчилье” сургалтыг орон даяар өрнүүлж байна.
Жорлонгийн агуулга, цэвэрлэх байгууламжийн өтгөн лагийг байгаль орчинд ээлтэйгээр эргэлтэд оруулсан, жорлонгийн барилга ашиглалтыг эдийн засгийн эргэлтэд оруулсан жишээнээс суралцаж орон нутагтаа өөрийн гэсэн загварыг гаргаж цаашид түгээнд дэлгэрүүлэхэд “Жорлонгоо өөрчилье” сургалтын зорилго оршиж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Энэхүү сургалтанд орон нутгийн удирдлага, бизнес эрхлэгчийн төлөөлөл хамрагдаж байна. Төсөл хэлбэрээр эхэлж иргэн өрх бүр түүнийг хэрэгжүүлж чадвал хөрсний бохирдлыг хашаанаас эхлэн арилгаж эрүүл орчинг бий болгох боломжийг нээх юм.
Дархан хотын тухайд хөрсний бохирдол ихтэй. Ялангуяа 1,2,3-р багаас гадна гэр хороололд энэхүү шийдлийг бодит болгож чадвал ихээхэн үр дүнтэй гэж төслийн зохицуулагч Ё.Насанжаргал хэлж байна.
Жорлонгоо өөрчилье сургалт нь бизнесийн төлөөллийг урьж ярилцах төдий бус бодит үр дүнг бий болгож шинэ шинэлэг санааг гаргаж, хэрэгжүүлэх явдал аж.
Сургалтаас гарах үр дүнг урьдчилсан байдлаар үзэхэд хүний эрх хэрэгжих үндэс болох эрүүл аюулгүй орчны өнөөгийн байдалд дүгнэлт хийх, цаашдын шийдлийг гаргахад хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, жорлонгын хувьсгалд нэгдэх шалтгааныг тодорхойлж, шийдлийн үр дүн, хэрэгжүүлэх арга зам боломжийн талаар тодорхой мэдээлэлтэй болно.
Түүнчлэн жорлонгийн агуулга, цэвэрлэх байгууламжийн өтгөн лагийг байгаль орчинд ээлтэйгээр эргэлтэнд оруулсан ашиглалтын эдийн засгийн эргэлтэд оруулсан сайн загварыг гаргахад манлайлах хүмүүсийг бэлтгэн гаргана гэж үзэж байгаа юм. Нэр томъёолол нь сонсоход содон боловч үнэн хэрэгтэй жорлонгоо өөрчлөх цаг болсон гэдгийг цаг хугацаа аль хэдийнээ сануулсан.

Сургалтын үеэр Цэдэвдамбын Оюунгэрэлийн бүтээл "Жорлонгоо өөрчилье" номыг аймгийн төв номын санд хандивлалаа. Ингэснээр сургалтад хамрагдаж чадаагүй иргэд тус номын сангаар дамжуулан "Жорлонгоо өөрчилье" номноос мэдээлэл авах боломжтой аж.
Сургалтад хамрагдсан 70 гаруй төлөөллийн өөрчлөлтийг эхлүүлэх анхны алхамд иргэн бүрийн оролцоо чухал юм.

Л.Отгонбаатар