МУЗН-ийн малчдад туслах аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. МУЗН-ээс Дархан, Шарын гол сумын 200 малчин өрхийг олон улсын хүмүүнлэгийн тусламжид хамруулахаар болсон. Гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сангаас Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сумын 200 малчин өрхөд хүнс болон малын эрдэс, тэжээлийн тусламж үзүүлэхээр хуваарилснаас Дархан сумын малчин, мал бүхий иргэдэд өнөөдөр дээрх тусламжийг олголоо.
Хоёр сумаас тус бүр 100 малчин өрхийг энэхүү тусламжинд хамруулж, малын хужир, амин дэм, гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн бүхий 160 гаруй мянган төгрийн тусламжийг өгч байгаа ажээ.
Малчин, мал бүхий иргэдийг харьяа багуудаар нь дамжуулан бүртгэл, судалгааг хийж мэдээлэлд үндэслэн 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, 60-аас наснаас дээш харж хандах хүнгүй өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл болон 200 хүртэлх малтай өрхийг сонгон авсан байна.
Өнөөдрийн тухайд Дархан сумын 100 өрхөд ийнхүү МУЗН-ээс тусламжийг өгсөн бол ирэх амралтын өдрүүдэд Шарын гол сумын малчин, мал бүхий иргэдэд туслах аян үргэлжлэн хүрэх юм. Түүнчлэн өвс тэжээл хомсдсон, тэр бүр аймгийн төвд ирж хүнс тэжээлээ бэлтгэж чадахгүй байгаа өрх толгойлсон, мал бүхий зарим иргэдэд МУЗН-ийн төлөөлөл хүрч тусламжийг өгч байна.

Л.Отгонбаатар