“Алтан үсгийн баяр”-ыг 15 дахь жилдээ зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Засгийн газрын 2008 оны 196-р тогтоолын хавсралт “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.2-ын зорилт, Дархан-Уул аймгийн дэд хөтөлбөрийн 4.3.3-ыг үндэслэн монгол бичгийн сургалтын чанарыг эрчимжүүлэн сайжруулах, сурагчдын сурах идэвхийг өрнүүлэх, тэргүүний багш, сурагчдыг тодруулах, монгол бичгийн хичээлийн шинжлэх ухааны онолын түвшин, олж авсан мэдлэг чадварын хэрэглээг хянах зорилготой “Алтан үсгийн баяр”-ыг 15 дахь жилдээ зохион байгууллаа.
Баяр нэрийн дор зохион байгуулагддаг ч соёлын өв болсон монгол бичгээ дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үе, иргэн, ААНБ-уудад сурталчлан таниулах тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс олимпиад хэлбэрээр зохион байгуулдаг юм.
Тус монгол бичгийн олимпиадыг анх 2002 онд “Алтан үсгийн баяр” нэрийн дор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар/БСУГ/-ын монгол хэл, уран зохиолын мэргэжилтэн Д.Оюунбилэг санаачилснаас хойш аймгийн БСУГ-аас жил бүр зохион байгуулж байна.

Энэ жилийн “Алтан үсгийн баяр”-т ерөнхий боловсролын 23 сургуулийн 753 сурагч, бага ангийн 24 багш, дунд ангийн 30 багш авъяас чадвараа сорин амжилттай оролцжээ.
Тус баярын үеэр Монгол улсын зөвлөх багш Н.Цэцгээгийн нэрэмжит шагнал, аймгийн “Алтан үсгийн баяр”-ын аварга, Жигүүр цогцолбор сургуулийн бага ангийн багш Д.Батсүрэнгийн нэрэмжит шагнал, Дархан-Эмпати сургуулийн нэрэмжит шагналын эздийг тодруулсныг санаачлагч Д.Оюунбилэг хэллээ.
“Алтан үсгийн баяр”-т МОНЦАМЭ агентлагаас эрхлэн монгол бичгээр гаргадаг “Хүмүүн бичиг" сонины эрхлэгч Б.Элбэгзаяа хоёр дахь удаагаа урилгаар оролцож," Үндэсний бичиг соёлоо эрхэмлэхийн учир" сэдвээр мэргэжлийн багш нар, суралцагсдад сургалт явуулж, мэдээлэл хийжээ.
“Алтан үсгийн баяр”-ын шагналтнууд

12 анги Б.Алтанзул 12г |
15-р сургууль |
I байр |
|
О.Нармандах 12*3 | ОИ цогцолбор | II байр | |
С.Нармандах 12а | Да- Эмпати | II байр | |
Д.Анударь 12*5 | ОИ цогцолбор | III байр | |
Д.Энхзул 12*6 | ОИ цогцолбор | III байр | |
Б.Номин-Эрдэнэ 12*1 | ОИ цогцолбор | III байр | |
11 анги Н.Золзаяа |
ОИ цогцолбор |
Iбайр |
|
Н.Номин | Да- Эмпати | II байр | |
Н.Тодгэрэл | Да- Эмпати | II байр | |
Я.Дүүрэнгэрэл | ОИ цогцолбор | III байр | |
С.Өлзийхутагтнаран-Од | 2-р сургууль | III байр | |
Б.Буянхишиг | Од цогцолбор | III байр | |
10 анги М.Мягмарсүрэн 10б |
ОИ цогцолбор |
I байр | |
М.Нандинцэцэг 10а | 2-р сургууль | II байр | |
М.Наранцацрал 10б | ОИ цогцолбор | II байр | |
Э.Энхжин 10*3 | ОИ цогцолбор | III байр | |
Б.Хонгорзул 10*1 | ОИ цогцолбор | III байр | |
О.Болормаа 10*6 | ОИ цогцолбор | III байр | |
9 анги Р.Отгонсувд 9*3 |
ОИ цогцолбор |
I байр |
|
Б.Нандин-Эрдэнэ 9*2 | ОИ цогцолбор | II байр | |
Э.Марал 9*5 | ОИ цогцолбор | II байр | |
М.Оюунханд 9д | 18-р сургууль | III байр | |
Н.Уянганям 9*2 | ОИ цогцолбор | III байр | |
Т.Дөлгөөн 9а | Да- Эмпати | III байр | |
8 анги З.Сэргэлэн 8*5 |
ОИ цогцолбор |
I байр |
|
Б.Номинбилэг | ОИ цогцолбор | II байр | |
Г.Учрал | Монгол-Оюу | II байр | |
С.Дөлгөөн | ОИ цогцолбор | III байр | |
Д.Номин | Да- Эмпати | III байр | |
Б.Энхжин | 2-р сургууль | III байр | |
7 анги О.Баярбилэг 7в |
9-р сургууль |
I байр |
|
А.Уянга 7*7 | ОИ цогцолбор | II байр | |
Б.Нандин-Эрдэнэ 7*5 | ОИ цогцолбор | II байр | |
Б.Ундрах 7*2 | ОИ цогцолбор | III байр | |
Г.Санчирмаа 7*7 | ОИ цогцолбор | III байр | |
Я.Баясаахүү 7*2 | ОИ цогцолбор | III байр | |
6 анги Ө.Ариунцэцэг |
2-р сургууль |
I байр |
|
Р.Энэрэл 6*1 | ОИ цогцолбор | II байр | |
О.Эрдэнэбулган | ОИ цогцолбор | II байр | |
Э.Ану 6*8 | ОИ цогцолбор | III байр | |
Э.Нандин-Эрдэнэ 6*1 | ОИ цогцолбор | III байр | |
М.Мөнхчимэг | 2-р сургууль | III байр | |
Бага ангийн багш Д.Бадамсүрэн |
Од цогцолбор |
I байр |
|
Д.Батсүрэн | Жигүүр | II байр | |
Г.Оюунтунгалаг | 18-р сургууль | III байр | |
Д.Баясгалан | 15-р сургууль | ТУСГАЙ БАЙР | |
Г.Хишигням | ОИ цогцолбор | ||
Б.Энхтуяа | ОИ цогцолбор | Нэрэмжит шагнал | |
Дунд ангийн багш Х.Одхүү |
Од цогцолбор |
I байр |
|
Н.Отгон | ОИ цогцолбор | II байр | |
Д.Мягмарсүрэн | 18-р сургууль | III байр | |
М.Уугантуяа | 2-р сургууль | ||
Б.Содном | ОИ цогцолбор | ТУСГАЙ БАЙР | |
Б.Булгаа | Да- Эмпати | ||
Заах аргын нэгдэл Г.Бурмаа |
ОИ цогцолбор |
I байр |
|
З.Нямзаяа | Од цогцолбор | II байр | |
Н.Урнаа | 2-р сургууль | III байр |
Л.Отгонбаатар