Иргэдийн газрыг үнэгүйдүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг тодорхойлох зорилгоор өнөөдөр “Гэр хороолол” хөдөлгөөнөөс “Гэр хорооллын иргэдийн III чуулган”-ыг зохион байгуулав.
Энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн гол асуудал нь Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл байв. 2012 оноос хойш хэрэгжсэн энэхүү төслийн хүрээнд 9500 гаруй өрхийн орон сууцны бүтээн байгуулалт эхэлж, 4500 нь ашиглалтад оржээ. Эдгээр орон сууцанд гэр хорооллын 1100 өрх орсон байна. Гэвч 2016 оноос хойш санхүүгийн хүндрэлийн улмаас бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд ороод байгааг Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл чуулганы нээлтийн үеэр онцлов. Мөн Засгийн газар болон НЗДТГ-аас яаралтай арга хэмжээ авч, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг дурьдсан юм.
Харин “Гэр хороолол” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Я.Мөнгөнцэцэг, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүд болон НЗДТГ-аас иргэдийн газрыг үнэгүйтүүлж байна. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн зарим хороонд иргэдийн газрыг нэг ам дөрвөлжин метрийг нь 60 мянган төгрөгөөс өндөр үнээр авахгүй гэсэн шаардлага тавьсан зэрэг асуудал гарсан. Гэр хорооллын иргэдэд хашаа, байшингаас нь өөр өмч байхгүй. Гэтэл тэдний өмчийг ингэж үнэгүйдүүлж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс өнөөдрийн чуулганы дараа “Эсэргүүцэж байна” жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргад дээрх асуудлыг шийдвэрлэх шаардлага хүргүүлэх болно” гэлээ.

Ч.Ариунболд