Эмэгтэйчүүд аливаа асуудлыг шүүмжлэх бус шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-08 14:03:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуучуудын холбоо (МЗХ) “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг дөрөв дэх жилдээ зохион байгуулав.

Энэхүү жагсаал нь нийгэмд тулгамдаад байгаа хүчирхийлэл, авлига, хулгай зэрэг олон төрлийн асуудлыг зөвхөн шүүмжлэхээс бус шийдвэрлэх зам мөрийг эрэлхийлж, эерэг талаас нь олон нийтэд хүргэх зорилготой гэдгийг жагсаал зохион байгуулагчид онцолж байв. Мөн зөвхөн гуравдугаар сарын 08-нд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар ярьдаг бус жилийн 365 хоногт тэдний төлөө эв санаа нэгтэйгээр ажиллахыг нийт Монголчууддаа хандан уриалж байгаа аж.

Тайван жагсаал 11.00 цагт МЗХ-ны төв байрнаас эхэлж Энхтайваны гүүр- Сүхбаатарын талбай-МЗХ-ны төв байр гэсэн чиглэлээр өрнөлөө.
Ч.Ариунболд
Related news