Залууст хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-03-07 17:03:56
Улаанбаатар/ МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж байна.

Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын   2, 16-р сургууль, Чингэлтэй дүүргийн 23-р сургуулиудын ахлах ангийн нийт 240 гаруй сурагчдад зохион байгуулжээ.

“Өсвөр үе залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян”-д хамрагдахыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас нийслэлийн нийт иргэдэд уриаллаа. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын sukhochir@youth.ub.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдох боломжтой хэмээн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. 
                                                                                                                                            
Related news