Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-06 22:28:49
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа  явуулдаг зарим компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.
Энэ удаа Сайхандулаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Мон кварц ХХК”, “Мига эрин зуун ХХК”, Алтанширээ суманд үйл ажиллагаа явуулдаг “Монтриумф ХХК”, Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг “Их-Ундрах талст” ХХК гэрээ байгуулав. Гэрээгээр компаниуд орон нутгаас ажиллах хүчнийхээ тодорхой хувийг хангах, ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлдөг байх, байгаль орчинд ээлтэй технологи ашиглах, татвараа хугацаанд төлдөг байх зэрэг тодорхой үүрэг хүлээж байна.
Тус аймагт өнгөрсөн жилүүдэд  хариуцлагагүй уул уурхайн хүчин зүйлсээс үүдэж байгаль орчин сүйдэх, усны нөөц багасах, түүх архелогийн үнэт өв устах  зэрэг бодит нөхцөл байдал үүсээд буй Жишээ хэлэхэд Айраг суманд буй Дорноговийн байгалийн есөн гайхамшгийн нэг, Монголдоо томоохонд тооцогдох Цагаан дэлийн агуй жонш ухагчдын гарт сүйдсэн байдаг. Гэрээний үр дүнг жилийн эцсээр дүгнэнэ.
Х.Эрдэнэбулган
Related news