Хэвлэл мэдээллийнхэн сайн дураараа цусаа хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-06 15:36:13
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус ойн хүрээнд МСНЭ-ийн Дархан салбарын хамт олон уламжлал ёсоор Нэгдсэн эмнэлгийн Цусны төвтэй хамтран сайн дураараа цусаа хандивлалаа.


Нэг удаад цусаа хандивласнаар гурван хүний эрдэнэт амийг авардаг гэдэг.  Энэхүү сайн үйлсийг аяныг сүүлийн 5 жил дарааллан Дархан салбарын хамт олон зохион байгуулж байна. Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн хүрээнд төлөвлөгдсөн ажлуудын нэг нь дээх үйл ажиллагаа байсан юм. 

Мөн тус хамт олон ирэх 7 хоногт мэдлэгээ нэмэгдүүлэх зорилгоор “Сэтгүүлчийн ёсзүй” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэсэнээр ойн хүрээнд төлөвлөгдсөн ажлууд дуусч байгаа аж.
 
Л.Отгонбаатар

Related news