Байгаль хамгаалах төслөөс нийтийн номын санд ном хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-02 19:55:42
Хэнтий /МОНЦАМЭ/. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" – МОН/13/303 төслөөс Хэнтий аймгийн Нийтийн номын санд ном хандивлалаа.

Тодруулбал, 636 000 төгрөгийн үнэ бүхий дэлхийн болоод Монгол Улсын түүх, байгаль орчны холбогдолтой багц номуудыг өнөөдөр хүлээлгэн өгсөн юм. Төслийн багийнхан хүүхдүүдийн мэдлэгт хувь нэмэр оруулах зорилгоор сумдын сургуулиудтай мөн хамтран ажиллаж байна.

Уг төсөл нь 2014 оноос Хэнтий, Дорнод аймгуудад хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ онд дуусах аж. Төсөл хэрэгжих хугацаанд эдгээр аймгуудын газар нутагт улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газруудыг бэхжүүлэх, ялангуяа орон нутгийн хамгаалалтад авсан газарт хамгаалалтын менежментийг хэрхэн хэрэгжүүлэх, нутгийн иргэдийн оролцоотой тодорхой жишиг хамгаалалттай газруудыг байгуулах зэрэг ажлуудыг хийжээ.

Төслийн хүрээнд Батширээт суманд “Хавтгар”, Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн  сумдыг дамнан оршдог “Түмэнхаан-Шалз” ОНТХГ-уудыг байгуулж, ховордсон амьтдыг хамгаалж, иргэдтэйгээ хамтран ажиллаж байна.
 
Д.Одонтунгалаг
Related news