Төмөр замын ажилтнууд шинэ орон сууцанд орохоор боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр баг буюу төмөр замын сууринд байдаг гал командын 132 дугаар байранд оршин суудаг зургаан айлын иргэд Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт шинээр баригдсан “Мандах наран” хороололд амьдрахаар боллоо.
Тус байр нь аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтээр айл амьдрах болон үйл ажиллагаа эрхлэн явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан аж. Тиймээс оршин суугчдын санал хүсэлтийг УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан хүлээн авч хоёрдугаар сарын 28-нд шинэ байрны түлхүүрийг гардуулсан юм.
Шинэ байранд аж төрөхөөр болсон иргэд бүгдээрээ УБТЗ-ын ахмад болон одоо ажиллаж байгаа иргэд аж. Иргэдийнхээ амьдрах нөхцлийг сайжруулж шинэ орон сууцанд оруулж өгсөнд иргэд төрийн түшээ болон орон нутгийн удирдлагад талархлаа илэрхийлжээ.

Х.Эрдэнэбулган