Төлөөлөн гүйцэтгүүлэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хоёрдугаар сарын 28-нд 13 сумынхаа Засаг дарга, агентлагийн дарга, ерөнхий боловсролын 15 сургуулийн захирал, 28 цэцэрлэгийн эрхлэгч нартай төлөөлөн гүйцэтгүүлэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээгээр сумдын Засаг дарга, агентлагийн дарга нар аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газар болон УИХ-ын тогтоол шийдвэрүүдийг төлөөлөн хэрэгжүүлж ажиллана.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлж төрийн алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах зэрэг тодорхой үүрэг хүлээж ажиллах юм.
Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамнаас 2018 оныг “Багшийн хөгжлийг дэмжих жил”, Дорноговь аймаг 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан боловсролын салбарынхан ч тодорхой үүрэг хүлээж байна. Тэд багш нарын хөгжлийг дэмжиж, сурагчдын сурлагын чанарыг ахиулан, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэгийн орчинд аюулгүй сурах, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах ёстой.
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр нар сумынхаа өрхийн эмнэлгийн Эрүүл мэндийн төвийн дарга нартай төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний хэрэгжилтийг энэ оны 12 дугаар сард дүгнэнэ.

Х.Эрдэнэбулган