Гадны аймгийн 2000 гаруй толгой адуу оторлож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн нийт 2000 гаруй толгой адуу отроор хаваржиж буй.
“Гадны аймгийн мал сүрэг манай нутагт ирж өнтэй өвөлжиж буй ч хаврын цагаар олон адууны хөлд бэлчээр талхалж болзошгүй гэж тус сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал ярилаа.
Сайхандулаан сум нь өргөн уудам газар нутагтай бөгөөд адуу, тэмээ идээшлэн амьдрахад таатай нутаг аж. Тус суманд энэ жил өөрийн малчдын 200 гаруй толгой мал ямар ч хорогдолгүй өнтэй сайхан өвөлжсөн бол 50 гаруй мянган мал төллөх юм байна.

Х.Эрдэнэбулган