Шинийн наймны шагайн харваанд Төв аймгийнхан тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-27 15:21:27
Дорноговь /МОНЦАМЭ/. Тийн унжлагат хэмээх Нохой жилийн шинийн 8-ны шагайн харваа Сайншандад боллоо.
Харваанд Улаанбаатар Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр аймгийн 44 багийн 370 орчим харваач цэц мэргэнээ сорив. Тэргүүн байрт Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн баг, харваачид шалгарсан бол удаах байрт Т.Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн баг, Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд төмөр ерөө гол” компанийн баг тус тус шалгарав.
Тэмцээний шагналт дөрөвдүгээр байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ж.Баярсүрэн ахлагчтай Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харваачид тодров.
Энэхүү тэмцээнийг “Дорнын говийн мэргэчүүд” шагайн харвааны салбар холбооны санаачилгаар Дорноговь аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл, Биеийн тамир, спортын газар, Монгол ардын намын хороотой хамтран зохион байгуулжээ.
Х.Эрдэнэбулган
 
Related news