Музейн тухай мэдлэгээрээ өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 11:09:53

“Увс аймгийн Орон нутаг судлах музейг хэн сайн мэдэх вэ? эссэ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд зохион явуулж дүнгээ гаргасан байна.

Энэхүү эссэ бичлэгийн уралдаанд 50 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс Ахлах 3-р сургуулийн 12 А ангийн Б.Ган-Эрдэнэ тэргүүлж өргөмжлөл, 80 мянган төгрөгөөр, Цогцолбор 2-р сургуулийн 11Б ангийн Ц.Шинэбаяр удаалан өргөмжлөл, 50 мянган төгрөгөөр, Цогцолбор 1-р сургуулийн 12-8 ангийн Ц.Билгүүн 3-р байр хүртэж өргөмжлөл, 30 мянган төгрөгөөр тус тус шагнагдсан байна. Харин тусгай байранд Цогцолбор 1-р сургуулийн 12 Б ангийн Б.Хонгорзул, Цогцолбор 2-р сургуулийн 12 А ангийн Б.Номин-Эрдэнэ нар оржээ.

   Увс аймаг Б.Батхүү     

 

Related news