“Амьдралын тус” аян өрнүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 11:06:05

Увс аймгийн Улаангом сумын 11 багаас төвийн 9 баг нь тус бүр нийгмийн ажилтнуудтай билээ.

Эдгээр нийгмийн ажилтнууд өөр өөрийнхөө хариуцсан багт амьдарч буй эмзэг бүлгийн айл өрхүүдийн судалгаа гаргаж, тэдэнд туслах “Амьдралын тус” аяныг өрнүүлсэн байна. Тэд, “Шинэ Улаангом”, “Их нуур гом”, “Итгэлт” зэрэг барааны болон хүнсний захуудаар явж худалдаа наймаа  эрхлэгчдээс нийтдээ 4 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний хандив цуглуулан авч эмзэг бүлгийн 27 өрхийн гишүүдэд хүлээлгэн өгчээ.

Өвлийн гутал, хүрэм, малгай, ороолт, бээлий, оймс, гурил будаа, мах зэрэг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн болон бэлэн хувцсыг өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэй, ажилгүй, амьдрал тааруу айл өрхүүдэд олгоход талархан хүлээж авсан байна.

   Увс аймаг Б.Батхүү

  

 

 

Related news