Малын арьс, шир элбэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 13:34:05

Булган аймагт малын арьс нэхий, түүхий эд элбэг байна.

Тус йамаг дахь түүхий эдийн 2 цэгт үхрийн ширийг 25000 төгрөгөөс  эхлэн том жижгээс нь шалтгаалан үнийг нь өсгөж, бууруулан авч байна. Хонины нэхий 1500 төгрөг, ямааны арьс 8000 төгрөг, адууны шир 30000 төгрөгийн  ханштай байна.

Өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн мэдээллээс болсон юм байлгүй түүхий эд өмнөх жилийхээс харьцангуй ихээр орж ирж байна гэсэн мэдээллийг арьс нэхийний ченж нараас авлаа.

П.Батням

Related news