Олон малын хөлд бэлчээр талхлагдаж болзошгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан зэрэг суманд Хэнтий, Говьсүмбэр, Төв, Дундговь, Завхан аймгийн малчдын 22 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж байна.
Цас багатай, ундны ус сайтай, цаг агаар таатай байгаа учир энэ жил Дорноговийн малчид нутагтаа өнөтэй өвөлжиж байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Цаг хэдий таатай байгаа ч олон малын хөлд бэлчээр талхлагдах байдал хаврын урт өдрүүдэд гарч мал зутарч болзошгүй гэж нутгийн малчид ярив. Мөн гаднын аймаг, сумын 2000 гаруй адуу отроор өвөлжиж байгаа аж.

Х.Эрдэнэбулган