Эрхүү хотын сургуулиудтай хамтран ажиллахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш, мэргэжилтэн болон VII-XII ангийн 33 сурагч, нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ-ын Эрхүү хотод аялаад ирлээ.
Дорноговийн багш нар Эрхүү хотын Багшийн Их Сургуулийн гадаад харилцаа хариуцсан орлогч захирал Константин Григорьевич, Хүмүүнлэг, гоо зүйн боловсролын тэнхмийн декан Николай Кутищев болон Хэл шинжлэл, арга зүйн тэнхмийн эрхлэгч доцент Ирина Владимировна Бойко, багш Ольга Васильевна Винокурова нартай уулзаж санал солилцжээ.
Мөн ОХУ-ын Эрхүү хотын орон нутгийн өмчийн 16, 27 дугаар дунд сургууль, Оёк тосгоны орон нутгийн өмчийн дунд сургуулиудад зочилж сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, биечлэн оролцож, хоёр талын хүүхдүүд харилцан урлагийн тоглолт сонирхуулсан аж.
Дорноговийн төлөөлөгчид Эрхүү хотын Багшийн Их Сургуулийн удирдлагуудтай уулзахдаа энэ жилийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс оюутан элсүүлж үнэ төлбөргүй суралцуулах, сургуулийн өмнөх боловсрол, зураг урлал, математик, физик, хими, орос хэлний багшийн мэргэжлийг дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулах, багш нарын мэргэжлийн түвшинг ахиулах чиглэлээр магистр, докторын сургалтад үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцлөөр суралцуулах зэрэг санал, хүсэлт гаргасныг Эрхүү хотын Багшийн Их сургуулийн удирдлагууд дэмжиж хамтран ажиллахаар болов.
Энэ үеэр Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр сургууль, Эрхүү хотын 27 дугаар сургуультай, Сайншандын сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургууль-Эрхүү хотын 16 дугаар сургуультай, Замын-Үүд сумын нэгдүгээр сургууль-Эрхүү хотын Оёк тосгоны сургуультай тус тус хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
Дорноговь аймгийн ИТХ-аас 2017 онд баталсан “Хөрш орноосоо суралцья” хөтөлбөрийн хүрээнд тус аймаг Эрхүү хотын Багшийн Их сургуультай ийн хамтын ажиллагаа тогтоож байгаа юм.
Дашрамд Дорноговь аймгийн Засаг даргаас 2017 онд Эрхүү хотоос Дорноговийн Сайншанд суманд ирж туршлага солилцож байсан оюутнуудад Сайншанд хотод ажиллах урилга илгээсний дагуу Анастасия Полищук гэх бүсгүй ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд ажиллахаар зориг шулууджээ.

Х.Эрдэнэбулган