"Түйн голын наадам"-д зориулж мөсөн урлалын бүтээл бэлдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2018-01-31 15:26:39
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Аялал жуулчлалыг дэмжих жил"-ийн хүрээнд "Түйн голын жавар-2018" өвлийн наадмыг энэ амралтын өдрөөр зохион байгуулах гэж байна.
Өвлийн наадам Баянхонгор аймгийн шүтээн болсон Номгон хайрхан уулын ар хормой, Түйн голын мөсөн дээр болох бол наадмыг угтаж тухайн газрыг 20 орчим хоногийн өмнөөс “тохижуулж” эхэлжээ. Тэнд аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүнүүдээ танилцуулах зорилго бүхий, түүхт болон дурсгалт газруудаа мөсөөр урлаж байгаа юм байна. 
Наадамд аймгийн бүх сумдаас гадна хөрш зэргэлдээ аймгууд оролцох бөгөөд мөн үеэр Үндэсний сайхан хувцастай хос шалгаруулах, Мөсөн шагай, Шагай наадгай, Хээрийн цайны амт, "Баянхонгорт үйлдвэрлэв" гар урлал бэлэг дурсгал, цагаан идээ, үндэсний хувцас, үдийн амтат зоог гэх мэтчлэн иргэд, зочид төлөөлөгчдөд зориулсан тусгай хөтөлбөр бэлджээ.
Б.Мөнхзул
Related news