Адуучны баяраа тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ сум адуучныхаа баярыг сумын малчдынхаа дунд зохион байгуулав. Тус сум 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 8300 толгой адуу тоолуулсан нь өмнө оныхоос 1300 толгойгоор өсчээ.
Адуучны баярт тус сумын хөдөөгийн гурван багийн 60 гаруй малчин морь уургалах, уурга шүүрэх болон эмнэг булгиулж өрсөлдсөн байна.
Алтанширээ сум 2017 оны жилийн эцэст 127 мянган толгой мал тоолуулсан нь өмнө оныхоос 14 мянга гаруй толгойгоор өссөн аж.
Тэр тусмаа молор эрдэнэ хэмээн дээдэлдэг адуун сүрэг 1000 гаруй толгойгоор өссөн нь малчдын хувьд баяртай үйл явдал болсон байна. Энэ жил сумын нийт нутгаар алаг тарлан цастай, цаг агаар дулаахан өнөтэй өвөл болж байгаа талаар сумын МЭҮТ-ийн дарга Х. Эрхэмбаяр ярив.

Х.Эрдэнэбулган