Эмчилгээний төлбөрт 4,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс 2017 онд аймгийн хэмжээний 27 эмийн сан таван эмнэлэг, дөрвөн сувиллаар үйлчлүүлсэн 105572 даатгуулагчийн эмчилгээний төлбөрт 4.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна.
Мөн 1058 хүнд хийсэн элэгний урьдчилан сэргийлэх оношлогоо шинжилгээний төлбөрт 52.9 сая, элэгний В С вирусын илрүүлэг шинжилгээ хийлгэсэн 9253 хүний шинжилгээний төлбөрт 25.9 сая, элэгний С вирусын эсрэг эм уусан 522 даатгуулагчийн эмийн үнийн хөнгөлөлтөнд 109.6 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.
Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу ханиад томууны дэгдэлт ихэссэн 1-3 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаар эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ бүхий 27 эмийн сангаар 0-5 насны 3661 хүүхдийн 10 төрлийн 30 нэрийн эмийн үнэнд 23.6 сая төгрөгийг олгоод байна.
2017 онд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах Комиссын хурал нийт 51 удаа хуралдаж 2920 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын асуудлыг шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн Сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайдын хамтарсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/ 39, А/12 тоот тушаалаар “Даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтооход баримтлах өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа” жагсаалт шинээр мөрдөгдөж эхэлснээр уг жагсаалтын дагуу шинээр Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 318, цуцлагдсан 428, хяналтанд буцаасан 74, үргэлжлүүлэн сунгасан 2023 хүн, нийт ХЧА-тай иргэдийн тоо 2760 байна. Хөдөлмөрийн нөхцөл сольсон, ажлын цаг хорогдуулсан есөн хүн байна.
Эхний таван байранд орж байгаа өвчлөлийг үзвэл нэгдүгээрт сэтгэцийн өвчин буюу 606 хүн нийт ХЧА-тай хүмүүсийн дунд 22 хувь, хоёрдугаарт гэмтэл согогийн өвчин 426 хүн 15 хувь, гуравдугаарт мэдрэлийн өвчин 417 хүн 14.5 хувь, дөрөвдүгээрт дотрын өвчтэй 344 хүн буюу 12 хувь, тавдугаарт нүдний өвчтэй 301 хүн буюу 11 хувийг тус тус эзэлж байна.

Д.Одонтунгалаг