Зээрнээс дээж авч шинжлэхэд шүлхийн шинж илрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-26 22:17:41
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт зээрийн сүрэг Булган аймгийн нутгаар дамжин орж ирсэнтэй холбогдуулан энэ сарын 23-нд Мөрөн сумаас 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Их-Уул сумын Бага начингийн ар гэдэг газарт байсан зээрийн сүрэгт очиж шинжилгээ авчээ.
Дээжийг улсын Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд зээрэнд шүлхий өвчин болон ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй эрүүл гэсэн хариу иржээ. Шүлхий өвчний шинжилгээг зээрийн ийлдэс, цус, хэлнээс  авсан байна.
Тус аймгийн хэмжээнд 1948 оноос хойш зээр устаж, дүрвэж үгүй болсон бөгөөд 70 жилийн дараа дахин ирж буйд нутгийн иргэд баяртай байгаа ажээ.
Б.Гантуяа  
Related news