Орон нутгийн төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг шалгаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-26 22:12:06
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс орон нутгийн төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг шалгах ажлыг Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул Тариалан зэрэг суманд зохион байгуулав.
Хяналт шалгалтын үеэр албан тушаалтны шийдвэрийн эрх зүйн үндэслэл шаардлагад нийцэж байгаа эсэх, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын үр дүн,  Эрх зүйн сургалт сурталчилгааны ажил, хууль тогтоомжийн сангийн баяжилт, төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл тайлбар гаргаж байгаа байдал, архив албан хэрэг хөтлөлтийн хууль, тогтоомжийн хэрэгжилт зэрэг сэдвээр хууль эрх зүйн мэдлэг шалгах сорилыг авчээ.
Шалгалтын дүнг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулан танилцуулж цаашид орон нутгийн төрийн албан хаагчдыг ямар мэдээлэл, арга зүйгээр хангах тал дээр анхаарч ажиллах ажээ. Хяналт шалгалтыг энэ онд багтаан бүх суманд зохион байгуулах гэнэ.
Б.Гантуяа
 
 
 


Related news