Шинэ номоор номын сангаа баяжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-24 11:25:44
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Өргөн сумын номын сангийн хамт олон сая төгрөгөөр сүүлийн үеийн ном авч худалдан авч,  номын сангаа баяжууллаа.
2017 оны жилийн эцсийн байдлаар 11,877 ширхэг номтой байсан бол аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас 57 ширхэг ном, аймгийн Төв номын сангийн хандиваар 10 ширхэг ном нийт 67 ширхэг номыг гардан авснаар 11,944 ш номтой болов.
Монголын зохиолчдын гаргасан сүүлийн үеийн бүтээлүүд, хүүхдүүдэд зориулсан сонирхолтой номууд, шинжлэх ухаан, соёл, танин мэдэхүй, түүхт хүмүүсийн амьдрал хийгээд дэлхийн зохиолчдын бүтээл туурвил Өргөн сумын ард иргэд унших боломжтой болов.
Номын сан том хүнд 1000, хүүхдэд 500 төгрөгөөр карт нээж үйлчилдэг бөгөөд өдөртөө 30-40 гаруй хүнд тогтмол үйлчилдэг байна. 
Х.Эрдэнэбулган
Related news