Тогтоосон хугацаанд төлбөрөө төлбөл 15 хувийн хөнгөлөлт эдэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн аж ахуй нэгж, өрх гэрийг дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Т.Азбаяр шийдвэр гаргаж Сайншанд сумын орон сууцны айл өрх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлэх “Борлуулалтын хөнгөлөлт тооцох журам”-ыг баталлаа.
Журмын дагуу хэрэглэгчид өөрийн хэрэглэсэн халаалтын төлбөрийн нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор буюу тухайн сарын 25-н дотор төлбөрөө төлсөн бол үнийн дүнгийн 15 хувийг, 11-20 хоногт буюу дараа сарын 05-ны дотор төлсөн бол үнийн дүнгийн таван хувийг дараа сарын халаалтын төлбөрөөс хөнгөлж чөлөөлүүлэх эрх эдлэх аж.
Харин хөнгөлөлтийн хугацаанд төлөөгүй бол хангагч, хэрэглэгч хоёрын дунд байгуулсан гэрээний дагуу 0.1 хувийн алданги тооцохоор журамд тусгажээ.
Дээрх журам нь компанийн эдийн засгийн хүндрэлийг давах богино хугацааны хөтөлбөр бөгөөд 2018 оны нэгдүгээр сарын 02-ноос эхлэн 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих аж.

Х.Эрдэнэбулган