Ботго бүрт урамшуулал олгож байгаа нь тэмээний тоо өсөхөд нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-22 15:31:09
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь  аймгийн Мандах сумын Цагаан суваргын зэсийн ордыг эзэмшиж байгаа “МАК” компани тус сумын малчдын шинээр бойжуулсан ботго тус бүрт 2011 оноос эхлэн 20 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн.
Тэмээний тоо толгой өсөхөд ботгонд олгодог бонус нөлөөлсөн гэж Мандах сумын малчид ярив. Учир нь тухайн үед  жилд 700 орчим  ботго байсан бол  эдүгээ 1400 гаруй  болж өсчээ. 
Тус сум 2017 оны мал тооллогын дүнгээр 7178 толгой тэмээ тоолуулж өмнөхөөсөө 500 гаруй толгойгоор өссөн нь ботго бүрт урамшуулал олгосны үр дүн гэж үзэж байгаа аж.
Х.Эрдэнэбулган
Related news