Ямааны арьсны үнэ 30 мянган төгрөгт хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-21 17:53:28
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-ний байдлаар Дорноговьд ямааны арьс 30 мянган төгрөгийн ханштай байна.
Өмнө нь 20 гаруй мянган төгрөг байсан ямааны арьс өсөхөд дотоодын арьс ширний үйлдвэрлэл нэмэгдсэн, хөрш оронд экспортлох түүхий эдийн хэрэгцээ ихэссэн зэргээс үүдэлтэй гэж түүхий эдийн ченжүүд ярив.
Харин адуу, үхрийн шир 10-аас 20 мянга байгаа бол хонины нэхий дөнгөж 1000 төгрөг байна. Харин ямааны ноолуур чанараас шалтгаалж 50-аас 60 мянган төгрөгийн ханштай байгаа ажээ.
Х.Эрдэнэбулган   
Related news