Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас орон нутаг дахь уул уурхайн өнөөгийн байдлын талаар дүгнэлт мэдээлэл гаргаж Сайншандад болсон “Хариуцлагатай уул уурхай-хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлгөөний үеэр оролцогчдод танилцуулав.
Тус аймгийн МХГ-ын дарга М.Мөнхбаярын хэлж буйгаар компаниуд шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлдэггүй, агаарын шинжилгээ мониторингийн судалгаа хийдэггүй, уурхайн дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлдэггүй, усны тоолуур суурилуулаагүй, тоолууржуулах ажлыг хийдэггүй, дотоодын хэрэгцээний шатахуун түгээс станцууд нь шаардлага хангадаггүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн аж.
Мөн Өмнөд хил рүү нүүрс тээвэрлэж байгаа компаниудын том оврын ачааны машинууд байгаль орчныг сүйтгэж, хөрсийг эвдрэлд оруулж байгаа, уурхайгаа нөхөн сэргээх, байгаль хамгаалах асуудалд хойрго ханддаг, хууль дүрмээ биелүүлдэггүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр заасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлсэн ч хангалтгүй, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хийлгэдэггүй, тухайн оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилладаг, төлөвлөгөөтэй ч бүрэн хэрэгжүүлдэггүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэдэггүй, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ, эрхийн бичиг авдаггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Зүүнбаянд түүхий нефть олборлож буй “Доншен газрын тос” ХХК-ийн хуучин газрын тос олборлож байсан цооногийн битүүмжлэл алдагдаж тос асгарсан зөрчлийг шалгаж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, хугацаатай албан шаардлага хүргүүлж бохирдсон газрын хөрсийг цэвэрлүүлсэн байна.
Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаа явуулахдаа аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгддэггүй, үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангадаггүй төдийгүй, сум орон нутгаас тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад тавих хяналт сул байгаагаас шалтгаалж зөрчил дутагдал илэрч, нутгийн малчидтай үйл ойлголцох байдалд хүргэж байгаа аж.
Тиймээс албаныхан хууль хэрэгжүүлж, зөрчлийг арилгуулах талаар хугацаатай албан шаардлагыг нэр бүхий компаниудад өгсөн бөгөөд цаашдаа орон нутгаас тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад тавих хяналтыг сайжруулах, нийгмийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай байгааг онцлов.
Тус аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар ашиглалтын 174, хайгуулын 286 нийт 460 тусгай зөвшөөрөл олгогдсон байна.

Х.Эрдэнэбулган