Дорноговийн эмнэлэг эх, нярайн зайн оношилгоонд холбогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-20 20:56:30
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг Эх нярайн зайн оношилгоонд онлайнаар холбогдлоо.
Өөрөөр хэлбэл тус эмнэлэг зайн оношилгооны кабинетийг шинээр тохижуулж яаралтай үед  Улаанбаатар дахь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй онлайнаар  холбогдож нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө,мэдээлэл авах боломжтой болжээ.
Өмнө нь ийм нөхцөл бүрдээгүй байсан бөгөөд хөдөөгийн эмч төвийн эмч нартай онлайнаар холбогдсоноор яаралтай үед тусламж дэмжлэг авч, туршлага солилцож, сурч хөгжих төдийгүй эмчилгээ, үйлчилгээний чанарт ч ахиц гарах боломж бий боллоо гэж албаныхан үзэж байна.
Зайн оношилгооны кабинетад орон нутгаас 6.4 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэж өгчээ.
Ингэснээр тус аймаг зайн оношилгоонд холбогдсон зургаа дахь аймаг болов. 
Зайн оношилгооны кабинетийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг болон албаны хүмүүс оролцов.
Х.Эрдэнэбулган
Related news