Баянхонгор аймгийн өрсөлдөх чадвар ахижээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-19 22:39:39
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өрсөлдөх чадвараараа Баянхонгор аймаг 2016 онд 20-д эрэмбэлэгдэж байсан бол 2017 онд дөрвөн байраар ахиж, 16-д оржээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын хөгжлийн өнөөгийн төвшинг харьцуулж давуу ба сул талыг зургаа дахь жилдээ ийнхүү тодорхойлсон байна.
Тус судалгаагаар аймаг бүрийн өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлдэг аж. Аймгуудыг 181 үзүү­лэл­тээр эрэмбэлсэн бөгөөд эдгээрээс эдийн засаг, засаглалын болон бизне­сийн үр ашиг, дэд бүтэц зэрэг үзүүлэлт нь улсын хэмжээнд хамгийн их буурсан дүн гарчээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв аймгуудын алдаа дутагдлыг нь тогтоож, гарц гаргалгаа, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөвлөх зорилгоор 2012 оноос аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргаж эхэлсэн юм байна. Энэ жилийн судалдгаагаар Орхон аймаг тэргүүлжээ.
 
                                                                                                               Б.Мөнхзул
Related news