Хөдөөгийн эмнэлгүүд автомашин болон тоног төхөөрөмжөөр хангагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн сумдын зарим эмнэлгүүд авто машин болон эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Улсын болон орон нутгийн төсвийн нийт 127.6 төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн авто машин, тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар энэ сарын 17-нд гардуулсан юм.
Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төв “Фургон” автомашин, Улаанбадрах сумын Эрүүл мэндийн төв иж бүрэн тоноглогдсон фургон автомашин, Хөвсгөл сумын Чулуут, Алтанширээ сумын Зараа, Улаанбадрах сумын Аргалант, Дэлгэрэх сумын Бумбат болон Сайхандулаан сумын Завсар багийн эмч нар мотоцикль, Айраг, Алтанширээ, Иххэт болон Сайншанд сумын Зүүнбаян багийн эрүүл мэндийн төв “Центрфуг” нэртэй цусны шинжилгээний аппараттай болов.
Харин аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Сайншанд сумын Зүүнбаян багийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн зориулалтын дугуйтай, шүүгээтэй ор, Айраг сумын эрүүл мэндийн төвд физик эмчилгээний аппарат, эмнэлгийн ор, Сайншанд сумын “Агатова”, “Талст зам”, Замын-үүд сумын "Борхойн наран" Өрхийн эрүүл мэндийн төвд “УВЧ шарлагын аппарат, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат гардуулсан бол ”Глобал сан”-гийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт сүрьеэ өвчний оношилгооны аппарат, иж бүрэн компьютер, ДОХ оношлуур, кварц гэрэл оношлуур, Замын Үүдийн Нэгдсэн эмнэлэгт компьютер нийлүүлэв.
Хөдөөгийн эмнэлгүүд автомашинтай, шинэ тоног төхөөрөмжтэй болсноор хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарна гэж албаныхан тодотголоо.
Дашрамд дурдахад тус аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөлийг бууруулах олон зорилт тусгасан байна.

Х.Эрдэнэбулган