Иххэт сум түмэн адууны баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-16 23:37:36
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын ЗДТГ-аас  энэ сарын 15-нд түмэн адуутай болсны баяраа тэмдэглэж “Адуучин”  тэмцээнийг нутагтаа зохион байгууллаа. Тэмцээнд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий  аймгийн 27 адуучин оролцож морьтой болон явганаар морь уургалах, уурга шүүрэх зэргээр ур чадвараа сорин өрсөлдөв.
Нийлбэр дүнгээр Дорноговь аймгийн Айраг сумын адуучид тэргүүн байрт шалгарсан бол удаах байрт Говьсүмбэр аймгийн адуучид шалгарчээ.
Иххэт сум 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 11 мянга 36 толгой адуу тоолуулж түмэн адуутай болжээ. Өмнөх жилийн эцсээр 9000 гаруй адуу тоолуулж байсан юм.
Эдний сум энэ мал сүрэг жил таван төрлөөр өсөж 166 мянга, 213 толгой болсон байна. Ялангуяа адуу өссөн шалтгааныг цаг агаарын тааламжтай нөхцөл байдал хийгээд малчид адуун сүргээ өсгөж ашиг шимийг нь хүртэх, хурдан удмын адуу өсгөж үржүүлэх сонирхолтой болсон нь нөлөөлсөн талаар Иххэт сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Г.Батсүх ярив.
Одоогийн байдлаар тус суманд богийн хар туруутай тэнцэх хэмжээний цас орсон нь аж. Энэ мал улдахаас сэргийлэхээс гадна малчдад өнөтэй өвөлжих боломжийг олгож байна.
Х.Эрдэнэбулган
Related news